card
story-image
100 ЖИЛИЙН ТУРШЛАГА

Бидний тухай

“Монгол Эм Импэкс Концерн” ХХК нь анх 1923 онд “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нэр төртэй, нэн хариуцлагатай үүргээ 98 жилийн турш тасралтгүй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн үндэсний хэмжээний ууган эм хангамжийн компани юм.

2007 оноос менежментийн шинэчлэлийг хийж компанийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, зах зээлд эзэлсэн байр сууриа бэхжүүлэх тогтвортой өсөлтийн стратегийг ханган ажиллаж байна. 

Бид салбартаа Фарммаркет эмийн сангийн сүлжээгээг нэвтрүүлж хэрэглэгчдэд ойртож, тэдний хэрэгцээ шаардлагад суурилсан, орчин үеийн шинэлэг үйлчилгээгээ хүргэн, тохь тухтай орчинд өргөн сонголттой, чанарын баталгаатай эм, эмийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа нь иргэдийн талархлыг ихэд хүлээж байна.

Бид 100 жилийн турш салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллах өргөн салбар сүлжээг бий болгож чадсан үндэсний томоохон компаниудын нэг болжээ. Дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд гарсан ололт амжилт, технологийн дэвшил шингэсэн эм, эмийн бүтээгдэхүүнийг Монголдоо амжилттай нэвтрүүлэн хүн арддаа эрүүл мэндийг хүргэн ажилладагтаа бид бахархалтай байдаг.

Монгол Эм Импэкс Концерн нь дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэгч 80 гаруй пүүс компаний албан ёсны дистрибьютерийн болон импортын гэрээгээр чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон, холбогдох яам, хяналтын байгууллагын шинжилгээ, дүгнэлт, зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.