Үйл ажиллагаа
ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭМонгол Эм Импэкс Концерн нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, эм эмийн бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна. Мөн орчин үеийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлж Улаанбаатар хотын болон хөдөө орон нутаг дахь 21 аймагт байрлах эмийн сан болон өөртөө үйлчлэх фарммаркетын салбаруудаараа дамжуулан хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Доктор МЭИК сэтгүүл
ЭРҮҮЛ МЭНДИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ БҮХИЙ ДОКТОР МЭИК ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СЭТГҮҮЛИЙГ УЛИРАЛ ТУТАМ ЭРХЛЭН ГАРГАЖ НИЙТ ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА.
Хэрэглэгч үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө, эм бэлдмэл, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг мэргэжлийн эмзүйч Эрүүл мэндийн лавлах 1800-1923 тусгай дугаараар хүргэн ажиллаж байна.
Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд үйлчилгээгээ илүү ойртуулж, тэдний цаг хугацааг хэмнэх зорилгоор www.epharm.mn сайтыг хөгжүүлэн үйлчлүүлэгчид Монгол Эм Импэкс Концерны салбар эмийн сангуудад худалдаалагддаг эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг онлайнаар захиалан хүссэн газраа хүргүүлэн авах боломжийг бий болгосон.