Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр сүүлийн 14 хоногт 0-17 насны 2,661 хүүхэд коронавирусийн халдварт өртжээ.
Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг өглөө.
- Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Айл хэсэхгүй байх
- 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
- Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
- Амны хаалт зүүлгэх
- Гарыг сайтар савандаж угаах
- 1-1.5 метрийн зай барих
- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
- Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх
- Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
- Сайн унтаж амруулах
3-5 насныхан 10-13 цаг
6-12 насныхан 9-12 цаг
12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах - Зөв хооллох
- Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
- Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
- Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
- Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
- Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах
- Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
- Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
- Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
- Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцахыг зөвлөлөө.
Эх сурвалж: https://ikon.mn/n/28pq