Коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин хийлгэсэн иргэдэд хоёр дахь тунг хийлгэх хугацааг гар утсанд нь зурвас илгээн мэдээлж буй.
Тэгвэл Спутник V вакцин хийлгэсэн иргэдийн хоёр дахь тунг хийлгэх хугацааг мэссэжээр мэдээлсэн ч уг хугацаа хойшилж болохыг ЭМЯ-наас мэдээллээ. Учир нь нийлүүлэгч талаас вакцин ирээгүй байгаа аж.
Вакцин нийлүүлэгч талаас 21-90 хүртэл хоногийн дотор хоёрдугаар тунг хийлгэж болно гэдэг зөвлөмжийг өгсөн байна.
Харин бусад төрлийн вакцин хийлгэсэн иргэдийг хоёрдугаар тунд хамруулах ажил хэвийн үргэлжилж байгааг хэллээ.
Эх сурвалж: https://ikon.mn/n/28o8